501 дугаар зүйл. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

501 дугаар зүйл. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

501.1.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

501.2.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны үндсэн орлого нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчид тусгай программ хангамж ашиглуулснаас авах шимтгэлээс бүрдэнэ. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

501.3.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа, түүний программ хангамжид тавих нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбогдсон журмыг Хороо тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

501.4.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

501.5.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавигдах гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн татан төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, хөрөнгө оруулалт татах хугацаа болон иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хөрөнгө оруулах хөрөнгийн дээд хэмжээ, хязгаарлалтыг Хороо тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.