3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

3.3.Бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.4.Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад харилцааг тус тусын хуулиар зохицуулна.

3.5.Засгийн газраас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.