61 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
61.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
61.1.1.үнэт цаасны зах зээлийн талаарх төрийн бодлогыг холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэгдсэн бодлоготой уялдуулан тодорхойлох;
61.1.2.Хороотой хамтран ажиллах, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
61.1.3.хуульд заасан бусад.