60 дугаар зүйл. Хороо бусдаас мэдээлэл шаардах эрх
60.1.Хороо өөрийн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, шуурхай ажиллагаа явуулах зорилгоор, эсхүл гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ хуулийн 82.1-д зааснаас бусад иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай гэж үзсэн мэдээллийг шаардах эрхтэй.
60.2.Энэ хуулийн 60.1-д заасан мэдээлэл нь хуульд өөрөөр заагаагүй бол Хорооны байгууллагын нууцад хамаарах бөгөөд уг мэдээллийг гагцхүү өөрийн албан хэрэгцээнд ашиглаж, мэдээллийг өгсөн этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад мэдээлэхгүй.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ