59 дугаар зүйл. Хорооны мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Хорооны мэдээлэл

59.1.Хороо хуульд зааснаас гадна дор дурдсан мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэгтэй:

59.1.1.бүртгэсэн үнэт цаас болон түүний танилцуулга;

59.1.2.үнэт цаас гаргагчийн Хороонд ирүүлсэн тайлбар, тайлан, дүгнэлт;

59.1.3.зохицуулалттай этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлд бүртгэхтэй холбоотой шийдвэр, түүний үндэслэл;

59.1.4.зохицуулалттай этгээд болон өөрийгөө зохицуулах байгууллагаас ирүүлсэн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

59.1.5.Хорооны үйл ажиллагааны жилийн тайлан;

59.1.6.Хорооноос тогтоосон бусад нэмэлт мэдээлэл.

59.2.Хорооноос гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагад мэдээлэл өгөхтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.