58 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн мэдээлэл
58.1.Хөрөнгө оруулагч нь өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлэх, номиналь эзэмшигчид шилжүүлэхдээ үнэт цаастай холбоотой, шаардлагатай бүх мэдээллийг үнэт цаасны бүртгэл хөтлөгч болон номиналь эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.
58.2.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 58.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх бусдад учруулсан хохирлыг үнэт цаасны бүртгэл хөтлөгч болон номиналь эзэмшигч хариуцахгүй.
58.3.Хороо шаардсан тохиолдолд хөрөнгө оруулагч нь өөрийн болон түүний холбогдох этгээдийн өмчлөл дэх үнэт цаасны талаарх мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.