7 дугаар зүйл. Үнэт цаас гаргагч
7.1.Засгийн газар, аймаг, нийслэл, олон улсын санхүүгийн байгууллага, компани энэ хууль болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргана. Засгийн газар үнэт цаас гаргах тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/