88 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл
88.1.Хороо нь зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан таслах зөвлөлтэй байх бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг Хороо батална.
88.2.Маргаан таслах зөвлөл маргааны талаарх хүсэлтийг хүлээн авч шалгаад, түүнтэй холбогдох шийдвэрийн талаарх саналаа Хорооны хуралдаанд танилцуулах бөгөөд Хороо дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
88.2.1.саналыг хэвээр батлах;
88.2.2.саналыг өөрчлөх;
88.2.3.саналыг дахин хянуулахаар Маргаан таслах зөвлөлд буцаах.