15 дугаар зүйл. Баримт бичгийг солих

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Баримт бичгийг солих

15.1.Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солино.

15.2.Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд дараах баримт бичгийн өөрчлөлт хамаарна:

15.2.1.иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, диплом болон бүх төрлийн зөвшөөрөл зэрэг албаны баримт бичиг;

15.2.2.эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл, эдгээртэй адилтгах нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад баримт бичиг;

15.2.3.хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн гэрчилгээ;

15.2.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.2.5.шаардлагатай бусад баримт бичиг.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 15.3.Гэрч, хохирогч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх тохиолдолд урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүргийнхээ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг Засгийн газар хариуцахгүй.

15.4.Солигдсон баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаалах бөгөөд баримт бичгийг солих нөхцөл байдал арилсан тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтийн дагуу солигдсон баримт бичгийг сэргээж, өөрчлөлт оруулах асуудлыг энэ хуулийн 21.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.