16.1.Гэрч, хохирогчийнаюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.
16.2.Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх /үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт/ хамгаалалтын арга хэмжээ авч болно.
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй гэрч, хохирогчид хэрэглэхгүй.
16.4.Энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бол тухайн гэрч, хохирогчийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авна.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./