17 дугаар зүйл. Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

17.1.Энэ хуулийн 5.1-д заасан гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авна.

17.2.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд дараах арга хэмжээ хамаарна:

17.2.1.гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;

17.2.2.гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

17.2.3.шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

17.2.4.шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;

17.2.5.шаардлагатай бусад арга хэмжээ.

17.3.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

17.4.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээтэй хамт хэрэгжүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.