18 дугаар зүйл. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

18.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид дараах туслалцаа үзүүлж болно:

18.1.1.хууль зүйн туслалцаа;

18.1.2.сэтгэл зүйн туслалцаа;

18.1.3.эрүүл мэндийн туслалцаа.

18.1.4.нийгмийн бусад туслалцаа.

/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.2.Гэрч, хохирогчид энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан туслалцаа болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон бол эрүүл мэндийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

18.3.Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

18.4.Энэ хуулийн 18.1.1-д заасан хууль зүйн болон 18.1.2-т заасан сэтгэл зүйн туслалцааг энэ хуулийн 23.4-т заасан алба тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.5.Энэ хуулийн 18.1.4-т заасан туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Тайлбар: Энэ хуульд заасан "нийгмийн бусад туслалцаа" гэж хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амьдралын зайлшгүй хэрэгцээт хоол хүнс, хувцас, шаардлагатай бусад ахуйн хэрэгцээ болон насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахад чиглэсэн төрөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээг ойлгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.