20 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх, цуцлах үндэслэл
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал байна.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2. Хамгаалалтын арга хэмжээг дараах үндэслэлээр цуцална:
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.1.хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.2.хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны албан тушаалтны шийдвэр.
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.Энэ хуулийн 20.2.2-т заасан албан тушаалтан дараах үндэслэлээр хамгаалалтыг цуцлах шийдвэр гаргана:
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.1.гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал арилсан;
20.3.2.хамгаалуулагч нь хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн.
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.4.хамгаалалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргахад энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлийг харгалзан үзнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
20.5.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн бичгээр гаргасан санал, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналын дагуу хамгаалалтын арга хэмжээг авахад гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн саналыг авсан байна.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./