4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гэрч, хохирогч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан гэрчийг; /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2."хамгаалалтын арга хэмжээ" гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд болон сэтгэл зүйг хамгаалах арга хэмжээг;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.3."эрх бүхий албан тушаалтан" гэж хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/.
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.4.“хүний эрх хамгаалагч” гэж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг. /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./