5 дугаар зүйл. Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

5.1.Энэ хуулийн зохицуулалтад гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагч хамаарна.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.Шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.3.Энэ хуулийн 5.2-т заасан гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.4.Гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн энэ хуульд хамаарагдаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ, ТУСЛАЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.