11 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг

11.1.Хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг нь тухайн санг үүсгэн байгуулж, түүнд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа компанийн оршин байгаа газрын хаяг байна.

11.2.Хөрөнгө оруулалтын санг хоёр буюу түүнээс дээш тооны хөрөнгө оруулалтын менежментийн компани хамтран үүсгэн байгуулах бол хөрөнгө оруулалтын сангийн оршин байгаа газрын хаяг нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг голлон үзүүлж байгаа, эсхүл тухайн сангийн гишүүдийн хурлаас тодорхойлсон сангийн оршин байгаа газрын хаяг байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.