10 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-05-16

10.1.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 10 хүртэл жил байна.

10.2.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас бага байхаар тогтоож болно.

10.3.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд энэ хуулийн 10.1-д заасан хугацаагаар нэг удаа сунгаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.