16 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн дүрэм
16.1.Энэ хуулийн 7.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь сангийн төрөл, хэлбэрээс үл хамааран дараах зүйлийг тусгасан дүрэмтэй байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.1.сангийн нэр, төрөл, хэлбэр болон түүнийг тодорхойлсон, товчилсон ялгах тэмдэглэгээ; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.2.сангийн зарласан болон гаргасан нэгж эрхийн тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.3.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийн бүрэн эрх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.4.сангийн гишүүдийн хурал болон нэгж эрх эзэмшигчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.5.сангийн хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны чиглэл; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэр, регистрийн дугаар; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.7.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.9.хувийн хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтыг санхүүгийн хэрэгслээр оруулж болох эсэх, оруулах бол тухайн санхүүгийн хэрэгслийг үнэлэх зарчим, аргачлалын тухай; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.10.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болж хөрөнгийг хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилж дууссан тохиолдолд татан буулгах ажиллагааны журам; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.1.11.бусад. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./