15 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн нэр
15.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон "хамтын хөрөнгө оруулалтын сан" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "Хамтын ХОС" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс, хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэр нь түүний оноосон нэр болон "хувийн хөрөнгө оруулалтын сан" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "Хувийн ХОС" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс тус тус бүрдэнэ.
15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад этгээд хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.