21 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн эрх хэмжээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн эрх хэмжээ

21.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан дараах бүрэн эрхтэй байна:

21.1.1.нэгж эрхийн үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдах, худалдан авах;

21.1.2.хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сангийн хөрөнгийг удирдах;

21.1.3.Хорооноос баталсан журам болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгад заасны дагуу энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай гэрээг бусадтай байгуулах.

21.2. Хөрөнгө оруулалтын сан дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

21.2.1.энэ хуулийн 21.1-д заасан болон тухайн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод тодорхойлсноос өөр үйл ажиллагаа эрхлэх, сангийн хөрөнгийг зарцуулах; /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.2.2.энэ хуулийн 21.1-д зааснаас бусад үйл ажиллагаатай холбоотой үүрэг бусдын өмнө хүлээх;

21.2.3.сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч хууль болон Хорооноос тогтоосон хязгаараас хэтрүүлэн бусдаас зээл авах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.4.хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх;

21.2.5.хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын санд ажилтан авч ажиллуулах;

21.2.6.бусдыг залилах, хууран мэхлэх, төөрөгдүүлэх;

21.2.7.мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах;

21.2.8.хууль, сангийн дүрмийг зөрчиж сонирхлын зөрчил бүхий гэрээ, хэлцэл байгуулах;

21.2.9.Хорооны зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, сангийн нэгж эрхийн танилцуулгад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох.

21.2.10.сангийн нэгж эрхийг зээлээр олгох. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.