22.1.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хөтлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ кастодианаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлнө. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.3.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлд нэгж эрх эзэмшигч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, тэдгээрийн иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн регистрийн дугаар, түүний эзэмшилд байгаа нэгж эрхийн тоог тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.4.Нэгж эрхийн номиналь эзэмшигч нь гишүүний бүртгэлд бенефициар өмчлөгчийн нэрийг давхар тусгана. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.5.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл хөтлөх журмыг Хороо тогтооно.