23 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх
23.1.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь сангийн хөрөнгөнөөс өмчлөх хувь хэмжээг гэрчлэх бөгөөд нэгж эрхийн өмчлөгчийн зүгээс хөрөнгө оруулалтын менежментийн компаниас сангийн хөрөнгийг сангийн дүрэм болон хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд мэргэжлийн түвшинд зохих ёсоор удирдахыг шаардах, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хуралд нэгж эрх тус бүрээр саналын нэг эрхтэйгээр оролцох, санг татан буулгах үед өөрт ногдох хөрөнгийн хүлээн авах эрхийг гэрчилнэ.
23.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
23.3.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус бүр адил тэгш хэмжээний хөрөнгийг гэрчилнэ.
23.4.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА