3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхлэх болон сангийн хөрөнгийг хадгалах, бүртгэх, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалт бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Тусгай хуулиар зохицуулагдсан сан, түүний хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.
3.3.Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.12, 24.1.13-т зааснаас бусад зохицуулалттай хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцаа энэ хуульд хамаарахгүй.
3.4.Банк нийтээс төвлөрүүлсэн хадгаламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг Банкны тухай хуулиар[4] зохицуулна.