32 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг сайн дурын үндсэн дээр хугацаанаас өмнө татан буулгах
32.1.Хөрөнгө оруулалтын санг сайн дурын үндсэн дээр татан буулгах шийдвэрийг тухайн сангийн гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр гаргана.
32.2.Энэ хуулийн 32.1-д заасан шийдвэрийг гаргахад татан буулгах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдын хурлаар хамт батална.
32.3.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд санг татан буулгах тухай энэ хуулийн 32.1-д заасан шийдвэрийн талаар уг шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон тухайн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааг зогсоох бөгөөд татан буулгах шийдвэрийг гаргаснаас хойш уг шийдвэрийн талаар хөрөнгө оруулалтын менежментийн компани ажлын хоёр өдөрт багтаан нийтэд мэдээлнэ.
32.4.Хувийн хөрөнгө оруулалтын санг татан буулгах тухай энэ хуулийн 32.1- д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани уг шийдвэрийн хуулбарыг уг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд тухайлан хүргүүлэх үүрэгтэй.