33 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь дараах тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй:

33.1.1.энэ хуулийн 26.5-д заасан нөхцөл байдал үүссэн;

33.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани татан буугдах, дампуурах нөхцөл байдал бий болсны улмаас шинээр хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө итгэмжлэн удирдах эрхийг шилжүүлэх шаардлага үүссэн;

33.1.3.кастодиан татан буугдах, дампуурах нөхцөл байдал бий болсны улмаас шинээр хөрөнгө хадгалах гэрээний эрхийг өөр кастодианд шилжүүлэх шаардлага үүссэн;

33.1.4.хөрөнгө оруулалтын сангийн бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг нь тухайн сангийн цэвэр активыг энэ хуулийн 26.5-д заасан хэмжээнээс бууруулах нөхцөл байдал үүссэн.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу зарлан хуралдуулах хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар доор дурдсан асуудлыг заавал хэлэлцүүлнэ:

33.2.1.хөрөнгө оруулалтын санг татан буулгах эсэх, хэрэв хөрөнгө оруулагчдын хурлаас татан буулгахгүй байхаар шийдвэрлэх нөхцөлд хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдэлийг хөрөнгө оруулалтын сангийн гишүүд хүлээхэд татгалзах зүйлгүй тухай;

33.2.2.хөрөнгө оруулалтын менежментийн компанийг сонгох, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний эрхийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах тухай;

33.2.3.кастодианыг сонгох, хөрөнгө хадгалах гэрээний эрхийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах тухай.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.