50 дугаар зүйл. Хөрөнгө хадгалах гэрээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Хөрөнгө хадгалах гэрээ

50.1.Хөрөнгө хадгалах гэрээнд доор дурдсан зүйлийг заавал тусгана:

50.1.1.хөрөнгө оруулалтын сангийн бүх хөрөнгийн бүртгэлийг хөтлөх тухай, гадаад улсад хөрөнгө байршуулсан бол тэдгээрийг хэрхэн хамруулж бүртгэх тухай;

50.1.2.хууль болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасны дагуу сангийн нэгж эрхийн бүртгэлийг хөтлөх, нэгж эрхийн өмчлөх эрхийн бүртгэлийг хөтлөх;

50.1.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн зохион байгуулах, гүйлгээг хэрхэн гүйцэтгэх тухай;

50.1.4.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хөрөнгийн үнэлгээг хууль тогтоомж болон сангийн дүрэмд заасан аргачлалын дагуу гүйцэтгэх тухай;

50.1.5.хөрөнгө оруулалтын сангийн орлогыг хууль болон сангийн дүрэмд заасан зориулалтаар ашиглах ажиллагаанд хяналт тавих тухай;

50.1.6.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн даалгаврыг хууль болон сангийн дүрэмтэй зөрчилдөөгүй нөхцөлд саадгүй хэрэгжүүлэх тухай;

50.1.7.хөрөнгө хадгалах үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлөх журмын тухай;

50.1.8.бусад.

50.2.Хөрөнгө хадгалах гэрээнд хууль болон сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, чөлөөлөх тухай заалт тусгахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.