54 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага
54.1.Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Хороо байна.
54.2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой этгээд биелүүлэх үүрэгтэй.