55 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

55.1.Хөрөнгө оруулалтын сангийн талаар Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

55.1.1.хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

55.1.2.хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан мөрдүүлэх;

55.1.3.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах;

55.1.4.хөрөнгө оруулалтын сангийн эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

55.1.5.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг, даалгавар өгөх, хариуцлага ногдуулах;

55.1.6.хөрөнгө оруулалтын сангийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох, түүнд ажиллах зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх;

55.1.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаасыг арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах;

55.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих;

55.1.9.хөрөнгө оруулалтын санг нэгтгэх, нийлүүлэх үйл ажиллагааны журмыг батлах;

55.1.10.биржээр арилжаалагддаг сангийн төрөлтэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтоох журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

55.1.11.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг мэдээлэх журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

55.1.12.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг батлах; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

55.1.13.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.