56 дугаар зүйл. Даалгавар өгөх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Даалгавар өгөх

56.1.Хороо хөрөнгө оруулалтын сан, түүний үйл ажиллагаатай холбоотой зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд дараах тохиолдолд даалгавар өгөх эрхтэй:

56.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий болсон;

56.1.2.эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээдийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон;

56.1.3.хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж, Хорооноос гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн;

56.1.4.худал, төөрөгдүүлсэн, алдаатай, эсхүл хоорондоо зөрүүтэй мэдээлэл гаргасан, нийтэд мэдээлсэн;

56.1.5.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж Хорооноос үзсэн бусад тохиолдол.

56.2.Хорооны даалгавар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 66.2-т заасан шаардлагыг агуулсан байж болно.

56.3.Энэ хуулийн 56.1-д заасан даалгавар Хорооноос тогтоосон хугацаанд хүчинтэй байна.

56.4.Хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүрэгтэй.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.