3 дугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчим
1. Зөвлөл үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална.
2. Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэн явуулна.
З. Зөвлөл нь Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулна.
4. Зөвлөл ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцна.