4 дугаар зүйл. Зөвлөлийн чиг үүрэг
1. Зөвлөл нь дараахь асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй:
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1/ өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах;
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/ Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн аж ахуйн хэлхээ холбоонд идэвхтэй, уян хатан оролцох зэргээр эдийн засгаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжих чадавхийг нэмэгдүүлэх;
3/ үндэсний соёл иргэншил, оюуны өв уламжлал, чадавхийг хамгаалан хөгжүүлэх;
4/ Монгол Улсын байгалийн баялгаа эзэмших бүрэн эрх, экологийн аюулгүй байдлыг хангах;
5/ гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох;
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6/ төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, улс төрийн гадаад нөхцөл байдлыг харгалзан төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх саналыг бэлтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/ Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох.
ХОЁРДУГААР БҮЛЭГЗөвлөлийн бүрэлдэхүүн, бүтэц, бүрэн эрх