71 дугаар зүйл. Зөвлөлийн онцгой бүрэн эрх
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас онц байдал зарлах тухай шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөл онц байдлыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиг үүргийн дагуу Зөвлөлийн хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг Онц байдлын тухай хуулиар тогтооно.
/Энэ зүйлийг 1995 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар нэмсэн/