10 дугаар зүйл. Зөвлөлийг мэдээллээр хангах тогтолцоо

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Зөвлөлийг мэдээллээр хангах тогтолцоо

1. Төрийн холбогдох байгууллагууд Зөвлөлийг шаардагдах мэдээллээр тогтоосон журмын дагуу хангана. Энэхүү журмыг Зөвлөлийн шийдвэрийн үндсэн дээр Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно.

2. Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийн нэгдсэн сантай байна. Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн холбогдох байгууллагууд, иргэд, гадаадын эх сурвалжаас ирүүлсэн бүх төрлийн мэдээллээс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтын журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна.

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4. Зөвлөлийн ажлын алба нь мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх бүтэцтэй байна.

/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б. ЧИМИД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.