9 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх

1. Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна.

2. Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд, төв байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэр боловсруулан гаргаж зохих журмаар хэрэгжүүлнэ.

З. Байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ, түүний үр дүнг тогтоосон хугацаанд хариу мэдээлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.