8 дугаар зүйл. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт, аппарат
1. Зөвлөл бүрэн эрхийнхээ асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаанд Зөвлөлийн зөвлөх, илтгэгч, шинжээч нар зөвлөх эрхтэй оролцоно.
2. Зөвлөлийн хуралдааны болон ажлын дэгийг Зөвлөлийн шийдвэрээр тогтооно.
3. Зөвлөл нь ажлын албатай байна.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4. Зөвлөлийн ажлын албаны болон үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5. Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
/Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/