7 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

1. Зөвлөл нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

1/ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хуулийн биелэлтийн явцыг хэлэлцэж дүгнэлт гаргах;

2/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн дотоод, гадаад, батлан хамгаалах бодлогын үндсийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон онц чухал асуудлыг шийдвэрлэх чиглэл өгөх;

3/ зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллагад шалган танилцаж, тэдгээрийн удирдагчдын илтгэл, мэдээллийг сонсож, зөвлөмж, заалт, чиглэл өгөх;

4/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагад эрх хэмжээнийхээ дагуу үүрэг даалгавар өгөх, шаардлага тавих;

5/ даалгавар, зөвлөмж болон гэрээний үндсэн дээр холбогдох байгууллагаас шаардлагатай судалгаа, мэдээ гаргуулан авах, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий асуудлаар стратегийн судалгаа хийх ажлыг ивээл, хяналтдаа авах, эрдэм шинжилгээний төслийн хэлбэрээр санхүүжүүлэх.

/Энэ заалтад 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2. Зөвлөлд бусад бүрэн эрхийг Улсын Их Хурал олгож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.