14 дугаар зүйл. Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтны бүрэн эрх

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтны бүрэн эрх

14.1.Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтан хяналт шалгалтаар илэрсэн, зохих зөвшөөрөлгүй цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авна. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.