2 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж
2.1.Цөмийн энергийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.