20 дугаар зүйл. Төлбөр, хураамж
20.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь төлбөрийг ногдуулан тайлагнаж, төсөвт төлнө: /Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 32.3-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;
20.3.2.энэ хуулийн 201 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. /Энэ заалтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.4.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлнө.
20.5.Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.6.Энэ хуулийн 20.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хуваарилна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./