19 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

19.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.1.1.эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний танилцуулга, дотоод хяналтын ажилтан болон цацрагтай ажиллагчийн мэргэшлийн бэлтгэл, сургалтын гэрчилгээ;

19.1.2.эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;

19.1.3.үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаархи төрийн захиргааны байгууллагын үнэлгээ;

19.1.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

19.1.5.байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

19.1.6.цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

19.1.7.цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба, эсхүл хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр;

19.1.8.болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч хэрэгслийн тухай танилцуулга;

19.1.9.цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлт.

19.2.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн, эрхлэх үйл ажиллагаанд шаардлагатай кадастрын зураглалыг хавсаргана.

19.2.1.Энэ хуулийн 15.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.а.олборлосон, эсхүл олборлох ураны хүдэр, ураны хүдрийн баяжмал болон бусад дагалдах бүтээгдэхүүний тоо, хэмжээ, агуулгын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.б.цөмийн бодис дахь элементийн агуулга, тоо хэмжээг тодорхойлсон лабораторийн дүн шинжилгээ; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.в.олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагаанаас үүссэн, эсхүл үүсэх хаягдлын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.г.цөмийн бодис хадгалах байгууламжийн үндсэн мэдээлэл /ерөнхий зохион байгуулалт, газрын зураг, бүдүүвч зураг, байгууламжид нэвтрэх маршрут/, эзэмшигчийн нэр, хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл, тухайн байгууламжид гүйцэтгэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөө; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.д.хяналтын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, эрх бүхий албан тушаалтны нэр болон холбоо барих мэдээлэл, баталгааны асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, түүний хүлээх үүрэг хариуцлагын талаарх мэдээлэл, холбогдох дүрэм, журам; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.е.цөмийн бодис, цөмийн материалын биет хамгаалалтыг хангах талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.ё.цөмийн бодис, цөмийн материалын дотоод бүртгэлийн системийн мэдээлэл /мэдээллийн системийн аюулгүйн байдлыг хангах арга хэмжээ, аюулгүй байдлын зааварчилгаа, түүний хуулбар/; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.ж.материалын тэнцлийн талбай байршил болон цөмийн материалын тооллого, урсгалыг хянах хэмжилтийн гол цэг болон стратегийн цэгийн мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.з.цөмийн бодис, цөмийн материалын тоо хэмжээг тодорхойлох үнэлгээний арга болон тооцоо, хэмжилт хийх үйл ажиллагааны талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.и.бүртгэлтэй холбоотой биет тооллого явуулах үйл ажиллагаа болон давтамжийн талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.й.цөмийн материалын багцыг тодорхойлох техникийн үзүүлэлт; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.к.цөмийн материалын урсгалын хяналтыг хэрэгжүүлэхэд ашиглах хязгаарлалтын болон ажиглалтын системийн талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.1.л.баталгаатай холбоотойгоор байгууламжид дотоодын болон олон улсын байцаагч нэвтрүүлэх журам. /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.Энэ хуулийн 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.а.олборлосон, эсхүл олборлох ураны хүдэр, ураны хүдрийн баяжмал болон бусад дагалдах бүтээгдэхүүний тоо, хэмжээ, агуулгын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.б.цөмийн бодис дахь элементийн агуулга, тоо хэмжээг тодорхойлсон лабораторийн дүн, шинжилгээ; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.в.олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагаанаас үүссэн, эсхүл үүсэх хаягдлын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.г.ачуулах цөмийн бодис, цөмийн материалын нийт хэмжээ, түүнд хамаарах материалын агууламжийг изотопоор, химийн найрлагаар, физик хэлбэрээр илэрхийлсэн мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.д.тээвэрлэлтийн чингэлгийн төрөл /экспортлох тохиолдолд битүүмжлэх боломжийн техникийн мэдээлэл/; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.е.экспортлох тохиолдолд хүрэх газар, улс, импортлох тохиолдолд материалын сав баглааг задлах материалын тэнцлийн хэсэг болон байршлын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.ё.тээвэрлэлтийн төрөл, маршрутын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.ж.экспортлох тохиолдолд ачааг бэлтгэх газрын талаарх мэдээлэл; /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.2.2.з.тээвэрлэлтийн бүртгэлийн системийн талаарх мэдээлэл /экспортлох тохиолдолд цөмийн бодисыг тодорхойлох, тоо хэмжээ болон найрлагыг шалгах, импортлох тохиолдолд цөмийн бодис агуулсан ачааг буулгаж, задлан түүний хэмжээ болон найрлагыг магадлан шалгах үйл ажиллагаа/. /Энэ дэд заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.3.1.энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр;

19.3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 18.2-т заасан баримт бичиг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.4.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.4.1.энэ хуулийн 19.3.1-д заасан шийдвэр;

19.4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д заасан баримт бичиг.

19.5.Энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.5.1.ашиглах цацрагийн үүсгүүр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлтүүд;

19.5.2.цацрагийн үүсгүүрийн чанарын баталгаажилтын гэрчилгээ.

19.5.3.шаардлагатай бол худалдах, худалдан авах гэрээний хуулбар. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.6.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага өргөдлийг хүлээн авч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу баримт бичгийн бүрдлийг шалгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.7.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.8.Тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага нь энэ тухай ажлын таван өдөрт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Цөмийн энергийн комисс, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон нийтэд тус тус мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.