18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох журам

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох журам

18.1.Энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.1-д заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.2-т заасан нөхцөлийг хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.3.Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Энэ хуулийн 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.4-т заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.5.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд давуу эрхээр олгож болно:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.5.1.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол;

18.5.2.тухайн уурхайн цацраг идэвхт ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн 10 хувиас багагүй хэмжээтэй тэнцэх мөнгөн төлбөрийг улсын төсөвт нэг удаа, шууд төлөхийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 18.5.1-д зааснаас бусад хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол.

18.6.Энэ хуулийн 18.5.2-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь мөн хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн байна.

18.7.Энэ хуулийн 18.5.2-т заасан мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо цацраг идэвхт ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнийн сүүлийн 6 сарын дундаж ханшийг харгалзан тогтооно.

18.8.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.9.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан дараах хугацаанд шийдвэрлэнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.9.1.энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сарын дотор; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.9.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын дотор; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.9.3.энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ажлын 3-14 өдрийн дотор. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.10.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг зааж бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хариу өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.11.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардлагатай бол холбогдох байгууллагаар өргөдөл гаргагчийн баримт бичгийн магадлан шалгах ажиллагааг хийлгэж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.