25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

25.1.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд үүссэн талбайн хилийн маргааныг Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой гомдлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.