45 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх
45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
45.2.Цөмийн болон цацрагийн ослын шалтгаан, түвшнийг тогтоох, ослын хор уршгийг арилгах ажлыг Улсын байнгын онцгой комисс холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
45.3.Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах ажлын зардлыг Засгийн газар хариуцна.