44 дугаар зүйл. Эмнэлгийн шарлагад тавих үндсэн шаардлага
44.1.Эмнэлгийн шарлага хийхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:
44.1.1.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
44.1.2.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийж байгаа этгээд нь ашиглаж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийж байх;
44.1.3.хүүхдэд цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан байх;
44.1.4.эмчилгээ, оношлогооны үед өвчтөнийг цацрагийн аюулгүйн стандартад заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртүүлэхийг хориглох;
44.1.5.эмчилгээ, оношлогооны үед өвчтөний биеийн бусад хэсгийг шарлагаас хамгаалах, өвчтөний асран хамгаалагч болон туслах ажилтныг хувийн хамгаалах хэрэгслээр хангах;
44.1.6.цацрагийн эмчилгээ, оношлогооны үед бусад өвчтөнийг шаардлагагүй нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ