43 дугаар зүйл. Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага

43.1.Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагдана.

43.2.Мэргэжлийн шарлагын хяналтыг гүйцэтгэж байгаа байгууллага нь хувийн тунгийн нэгдсэн бүртгэлийг архивт 50 жил хадгална.

43.3.Цацрагтай ажиллагчийг цацрагийн аюулгүйн стандартад заасан шарлагын тунгийн хязгаараас илүүгээр өртүүлэхийг хориглоно.

43.4.Цацрагтай ажиллагч нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангах асуудлаар байгууллагын захиргаанд шаардлага тавих, ажиллахаас татгалзах, цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

43.5.Цацрагтай ажиллагч нь мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтанд байж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдана.

43.6.Шаардлагатай бол цацрагтай ажилладаг жирэмсэн эмэгтэй хөдөлмөрийн нөхцөлийг нь өөрчлөхөөр эмнэлгийн магадалгаа гарсан бол ажлын нөхцөлөө өөрчлөх эрхтэй бөгөөд энэ нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй. /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.7.Цацрагтай холбогдсон ажилд 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулахыг хориглоно.

43.8.Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдаж байгаа цацрагтай ажиллагчийн ажлын нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.