42 дугаар зүйл. Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад тавих үндсэн шаардлага

42.1.Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг мөрдөнө.

42.2.Цөмийн болон цацраг идэвхт материалыг улсын байцаагчийн дүгнэлт, тусгай зөвшөөрөлгүйгээр булшлах, хаягдал болгохыг хориглоно.

42.3.Цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:

42.3.1.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөх;

42.3.2.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлах ажлыг холбогдох эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр улсын байцаагчийн хяналтын дор гүйцэтгэх.

42.4.Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.