41 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих үндсэн шаардлага

41.1.Цөмийн материалыг энэ хуулийн 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

41.2.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.