40 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг худалдах, худалдан авахад тавих үндсэн шаардлага
40.1.Цөмийн материалыг энэ хуулийн 15.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно.
40.2.Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/