39 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага
39.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхдээ цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг мөрдөнө.
39.2.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн улс хоорондын тээврийг олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
39.3.Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журмыг Засгийн газар батална.