38.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлд заасан зориулалтын хадгалах байранд хадгална.
38.2.Эзэнгүй буюу хаягдсан, олдмол цацраг идэвхт материалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, хяналтын дор энэ хуулийн 11.2-т заасан тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
38.3.Технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эсхүл ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг энэ хуулийн 11.2-т заасан тусгай байгууламжид хадгалуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/